Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллахыг холбогдох газуудад Нийслэлийн засаг дарга захирамжаар даалгалаа. Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар,болон бусад холбогдох газруудад үүрэг болгосон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18404
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих