Эрчим хүчний сайд П.Ганхүүд Эрчим хүчний сайд асан Д.Зоригт яамны тамгаа хүлээлгэн өглөө.
Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байлцав.
Тэрээр Эрчим хүчний сайд П.Ганхүү нь их сургуулиа төгсөөд энэ салбарын
мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн. Салбарын яаманд хэлтсийн дарга,
газрын дарга, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан
туршлагатай, салбарын хүн сайдаар томилогдон ирж байгааг тодотгоод
Монгол Улсын хөгжлийн нэг тулах цэг нь эрчим хүч. Тиймээс энэ салбарыг
ажлаа мэддэг сайд удирдахаар болсон учраас эрчим хүчний салбарт ажил
цалгардах асуудал гарахгүй гэдгийг онцолсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих