Өчигдрийн чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвар, НӨАТ-аас
чөлеөлех тухай төслүүдийг хэлэлцэж байна. Энэ төслийг Засгийн газраас
өргөн барьсан бөгөөд Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг
татваруудаас чөлөөлөх төсөл юм. Нийт 75 сая ам.долларын хөрөнгө
оруулалтаар хийгдэж байгаа Амгалан станцын ажил төлөвлөгөөний дагуу
хийгдэж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард дуусгана гэдгийг салбарын
сайд хэллээ.
Амгалан станц баригдсанаар зүүн чиглэлийн дулаан, бохир, цэвэр усаар хангагдана. Техникийн хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад газрууд чанарт нь хяналт тавьж байна аж. Энэ төслийн хүрээнд хоёр хос шугам тавигдах ёстой юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих