Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 35-40 хэм хүртэл халж, бүгчим халуун болох тухай УЦУОША-аас мэдээлж байна. Иймээс ард иргэд та бүхэн
- Наршихаас урьдчилан сэргийлж,
- Аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх,
- Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг
Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.
Аймгийн Онцгой байдлын газар
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18440
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих