
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шин Шинь компанийн үйл ажиллагаа дахин сэргэж анхны баяжмалаа экспортлож эхэллээ. 7-р сарын 28-ны өдөр ОХУ-аар дамжин БНХАУ руу 372 тонн баяжмал ачигдав.
Дөрвөн жилийн өмнө тус компанийн хаягдлын далангаас ус шүүрсний улмаас Мэргэжлийн хяналтын газар үйл ажилллагааг нь зогсоож байсан юм. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлж, улсын комисс хүлээж авснаар Шин Шинь компанийн үйл ажиллагаа дахин сэргэж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор боловсруулсан хүдрээс цайрын болон хар тугалганы баяжмал гарган авч сард 80-90 вагон баяжмал экспортлоно гэсэн тооцоотой. Энэ нь манай улсын төсөвт нэмэр тустай төдийгүй Дорнод аймгийн 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, аймгийн татварын орлого нэмэгдэхээс эхлэн ашиг тусаа өгч эхлэх нь ээ.
Б.Туяа
Дорнод сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих