Өнгөрсөн долдугаар сарын 18-нд хуралдаж, Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлосон АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болсон гэнэ.
ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлахаар шийджээ. Ардчилсан намын даргад одоогоор "Алтангадас”-аас Я.Санжмятавыг, "Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Л.Болдыг нэр дэвшүүлэхээр болоод байгаа аж.
Тэднээс гадна тус намын даргад Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар ч намынхаа дарга болохоор уухайлж буй юм байх. Харин АН-ыг УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай болгож унагасан фракцууд тэгээд энэ нэр бүхий хүмүүсээр намаа удирдуулахыг намынх нь гишүүд дэмжигчид дэмжих болов уу.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих