Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01-р сарын 29-ний А/35 тоот
захирамжаар сар бүрийн 1-ийг "Хүүхдээ сонсох өдөр” болгосон билээ. Уг
захирамжийн хүрээнд 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн Хүүхдээ сонсох
өдрөөр Засаг дарга М.Бадамсүрэн уран бүтээлч хүүхдүүдтэй Хэрлэн голынхоо
хөвөөн дээр уулзаж тэдний бүтээлүүдтэй танилцаж, санал бодлыг нь сонсож
тодорхой асуудлууд дээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч
хүүхдүүдийн авъяасыг дэмжин ажиллахаа илэрхийллэлээ. Уг арга хэмжээнд
аймаг болон сумын нийт 16 уран бүтээлч хүүхэд оролцлоо.
Уран бүтээлч хүүхдүүд дараах саналуудыг гаргалаа
• Хүүхдийн уран зургийн галерейтэй болох
• Дорнод аймагт худалдаалагдаж буй зургийн будаг хэрэгслүүд чанаргүй байна
• Хүүхдүүдийн бүтээлүүдийг нэгтгэн ном хэвлэл, гарын авлага болгох
• Нисдэг онгоцны материал олдоц муутай, үнэ ханш өндөр байдгыг анхааран дэмжих зэрэг чухал шаардлагатай саналуудыг дэвшүүллэлээ.

dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18473
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих