Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яам шаардлагатай зарим арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар, харин Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэх боломжтой боллоо.
Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг алдалгүй шийдэх үүргийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох албаныханд өгөөд байгаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6, аймаг, нийслэлийн нийт хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болногэж тооцоолжээ.
Өнгөрсөн жил "Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-аас сайн үйлсийн аян зарлаж, 3,000 хүртэлх хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаар салбар яамтай гэрээ байгуулсан юм. Сайн үйлсийн энэ аянд зөвхөн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхэд л хамрагдах юм. Уг ажил энэ хичээлийн жилд ч мөн үргэлжилнэ гэж БСШУС-ын яамнаас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих