Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгөөд байгаа билээ. Тэрбээр АТГ-т нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй байгаа бөгөөд улс төрийн том хэрэг дээр ажиллах өмгөөлөгч олдохгүй байна хэмээн тайлбарласан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт АТГ-аас өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.
Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны зүгээс иргэн Н.Энхбаярыг өмгөөлөх хүсэлтэй 4 өмгөөлөгч байгааг илэрхийлсэн байна. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих