Шинэ төрийн томилгоо өнөөдөр ч үргэлжилж байна. Анхдугаар чуулганы хаалтын хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр АН-ын бүлгийнхэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар багагүй нервтэй байв. АН-ын бүлэг хууль зөрчсөн томилгоо гэж олон талаас нь тайлбарлаж, МАН-ынхан алдааг нь засч байна хэмээн зөрүүдэлсээр асуудлыг оруулав.
Энэ дундуур УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь дэд хорооны бүрэлдэхүүнд оруулаагүйд гомдож, "агсамнав”. Тэрбээр "Гэгээ, гэрэлтэй өдөр томилгоо хийж байгаад баяртай байна. Хар шөнөөр хулгайч нар л ажилладаг. Нойроо харамласандаа ингэж хэлж байгаа юм биш. Дэд хороонд намайг санаатайгаар оруулаагүй. Ёсзүйн дэд хорооны дарга болж, сөрөг хүчний байр сууринд ажиллах хүсэлт илэрхийлснээс болж та нар надаас хариугаа авч байгааг чинь мэдэж байна. Та нарын хууль зөрчсөн үйлдэлтэй тууштай тэмцэнэ. Анхнаасаа л хуулийг баримталж ажиллаарай гэж хэлье” хэмээн олонход том сануулга өгөв.
В.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих