Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/67 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан газар эзэмших эрхийн дуудлага худалдааны шалгаруулалтыг зарлаж байна.
Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд нээлттэй явагдана.
Д/д | Газрын байршил | Зориулалт | Талбай /га/ | Дуудлага худалдааны анхны үнэ |
0 | 1 | 2 | 3 | 4 |
1 | Сумаас зүүн урт зүгт 25 км зайд "Шанд” гэдэг газарт | Газар тариалан | 3000 | 115,000,000 |
Дуудлага худалдаа явуулах шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 09.00 – 17.00 цагийн хооронд Сумын Газрын даамлын битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлт /хүсэлтийн хуудсыг сумын вэб хаяг dd.gov.mn сумын Газрын даамлаас авна./
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
- Дуудлага худалдааны анхны үнийн 10 хувь дэнчинг бэлнээр
- Хүсэлтийг гаргасан хугацаанд ирүүлсэн байх
- Цахим үнэмлэхний болон аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын гэрчилгээний хуулбар
- Оролцогчийн мөнгө иргэн – 5000 төг, ААН – 10000 төг, ажиглагч – 1000 төг
- Дуудлага худалдаа хүлээн авах, баримт бичиг хүлээн авахад 260500064317 дугаарын дансанд 19200 төгрөг тушаана.
Дуудлага худалдааг явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг сумын Газрын даамлын өрөөнд өгнө.
ХАРИЛЦАХ ХОЛБОО: Дорнод аймаг Гурванзагал сум ЗДТГ-ын Газрын даамал
ЦАХИМ ШУУДАН: gal_ammi@yahoo.com
Утас: Газрын даамал – 88849727
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих