Аймгийн МХГ-аас Дорнод аймагт сүүлийн 3 жилд шалгалтанд хамрагдаагүй газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, түүний хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран хийжээ.
Энэ удаагийн хяналт шалгалтанд 17 аж ахуйн нэгж, 2 иргэний эзэмшил, ашиглалтын газар хамрагдсан байна. Шалгалтаар эзэмшил газраа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй сунгасан, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хуулийн хугацаанд хийлгээгүй, эзэмшил ашиглалтын газрын кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй, эргэлтийн цэгийг газарт суулгуулаагүй зэрэг 40 зөрчил илрүүлжээ.
Илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар 1 байгууллага, 9 аж ахуйн нэгжид 40 заалт бүхий 13 албан шаардлага, 4 зөвлөмж, 1 үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох акт үйлдэн, 1 иргэн, 5 аж ахуйн нэгжид 32890.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулан ажилласан тухай МХГ-аас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих