Бразилын
Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-нд буюу Улаанбаатарын цагаар
бол наймдугаар сарын 6-ны өглөөний 8 цагаас алдарт "Маракана”
цэнгэлдэхэд олимпийн наадмын нээлтийн ажиллагаа эхэлнэ. Олимпийн
нээлтийн ажиллагааны бэлтгэлийн үеэр 3000 орчим зочдыг урьж үзүүлэхдээ
зураг авах юмуу бичлэгийг хийхийг хориглосон ч зарим нь энэ хүсэлтийг
биелүүлэлгүй зураг авч амжсанаа олон нийтийн сүлжээгээр цацжээ.
Ингэснээр олимпийн нээлтийн ажиллагааны нууц задарсан байна.
Олимпийн
наадмын нээлтэд загвар өмсөгчдөөс тэрбумтны босгыг анх давсан алдарт
Жизель Бундхен оролцох нь тодорхой болсон ажээ. Мөн нээлтэд Бразилын
түүх, уламжлал болон хөлбөмбөгт дурласан ард түмэн гэдгийг тод
томруунаар харуулах юм байна.
Р.Гэгээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18509
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих