Сүхбаатар аймагт нийт 52 гол горхи, 300 гаруй булаг шанд, 120 гаруй нуур цөөрөм бий гэсэн тоон судалгаа байдаг. Гэтэл 2014 оны усны тооллогоор 3 гол 30 гаруй нуур цөөрөм, 50 гаруй булаг шанд нь ширгэсэн гэх дүн гарчээ. Байгаль цаг уурын нөхцөл байдал нөлөөлж байгаа хэдий ч үүний дийлэнх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн Сүхбаатар аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын дарга Х.Төмөрхуяг хэллээ. Баруун-Уртын гол бол хүмүүсийн зорьж очдог ганц гол бөгөөд сүүлийн үед амралт зугаалгаар ирсэн иргэд уг голыг ихээр бохирдуулах болсон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18514
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих