Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд
шинээр нэмэгдэх спортын таван төрлийн санал хураалтыг эцэслэн тодруулсан байна. Энэ нь бэйсбол, скэйтборд, серфинг, каратэ, климбинг буюу авиралт гэсэн спортын таван төрөл аж. Ингэснээр 33 төрөлд 11,000 тамирчин өрсөлдөхөөр болж байгаа юм. Ердийн тохиолдолд энэ тоо нь 28 төрөл, 10,500 тамирчнаар хязгаарлагддаг юм.
Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулагчдын санаачилсан спортын энэ таван төрлийг ОУОХ-ны гишүүд 100 хувийн саналаар Олимпийн наадамд оруулахыг дэмжсэн байна. ОУОХ-ны дүрмээр наадмын зохион байгуулагчид багадаа нэг төрлийг нэмж оруулах, санал гаргах эрхтэй байдаг аж. Гэвч 2020 оны олимпт шинээр нэмж оруулж буй спортын энэ таван төрөл нь зөвхөн Токиогийн Олимпийн наадамд хэрэгжих юм.
Д.Од
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих