Шийдлийнхээс Мэргэжлийн Засгийн газар руу, Н.Золжаргалаас Н.Баяртсайхан руу Монголбанк шилжих үед шинэхэн ерөнхийлөгч ажлаа авахдаа "Ийм байдалтайгаар хүлээж авлаа” хэмээн улсын сан хөмрөгтэй холбоотой ноцтой гэмээр тоо баримт дурдсан нь сайд нарын томилгооны чимээнд дарагдаад өнгөрсөн бололтой. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Н.Баяртсайханы хэлснээр 2012-2016 онд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, орон сууцны найман хувийн хүүтэй зээл, дотоодын компаниудын үнэт цаас худалдан авах үйл ажиллагаанд зориулж ойролцоогоор долоон их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлжээ.
Бүдүүн баримжаагаар бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилийн хугацаанд Төвбанкнаас хэвлэж зах зээлд нийлүүлсэн гэсэн үг. Ийм хэмжээний мөнгийг эдийн засагт нийлүүлсэн учраас төгрөгийн ханш сулрах шалтгаан болж, ам.долларт дарамт ирэх нөхцөл болсон гэдгийг ч Н.Баяртсайхан ерөнхийлөгч онцлов. Цаашлаад өдрөөс өдөрт чангарч эхэлсэн ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд жилд их хэмжээний валют гаргаж зах зээлд нийлүүлжээ.
Жишээ нь, 2013 онд хоёр тэрбум ам.доллар, 2014 онд 2.6 тэрбум ам.доллар, 2015 онд 1.3 тэрбум ам.дол-ларыг валюгын зах зээлд гаргаж нийлүүлжээ. Зөвхөн ам.долларын ханшийг тогтворжуулах, "ноён ногоон”-ыг номхруулахын тулд гурван жилийн хугацаанд 5.9 тэрбум ам.доллар зарцуулсан нь энэ. Удахгүй өр болон нэхэгдэх "Чингис” бондтой тэнцэхүйц хэмжээний ам.долларыг валютын ханшийг барихад зарцүүлсан хэрэг. Гэтэл дээрх хөрөнгө үр дүнгээ өгөхөөс илүүтэй манай улсын гадаад валютын нөөцийг жилээс жилд бууруулахад гол нөлөө үзүүлсэн байх юм. Төв банкнаас өгсөн мэдээллээр улсын сан хөмрөг дэх гадаад валютын нөөц 1.2 тэрбум доллар аж. Үүн дээр Хятадын Ардын банктай байгуулсан 1.6 ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн своп хэлэлцээрийг нэмж дурдах хэрэгтэй. Ингээд бодохоор Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөц -429 ам.доллартай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, алдагдалтай гэсэн үг.
Монголбанкны балансаас харахад гадаад валютын позиц (цэвэр) -1.3 тэрбум амдоллартай гарчээ. Тодруулбал, Хятадын Ардын банктай байгуулсан своп гэрээ болон бусад зээлээ тооцвол өнгөрсөн хугацаанд бид -1.3 ам.долларын өртэй болжээ. Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Н.Баяртсайхан энэхүү мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдааны индрээс зүгээр ч нэг хийгээгүй нь
тодорхой. Харин улсын сан хөмрөг ямар төвшинд байгаа талаарх бодит байдлыг УИХ-ын гишүүдэд дуулгасан болов уу. Үнэхээр өдрөөс өдөрт өссөөр байгаа ам.долларын ханш өчигдрийн байдлаар гэхэд 2100 давчихлаа. Мэдээж энэ бол баярлах тоо биш. Эсрэгээрээ төгрөгийн ханш цаас болж, тэр хэмжээгээрээ иргэдийн амьжиргааны төвшин уруудахын дохио.
Өнгөрсөн баасан гарагт Монголбанкнаас гаргасан мэдээллээр валютын нийт нөөц 1.27 тэрбум ам.доллартай тэнцжээ. Энэ нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ. Олон улсын валютын нөөцийн стандарт хэмжээ гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдагтай харьцуулахад энэ нь валютын нөөц хангалттай байгаа мэт эерэг ойлголтыг төрүүлж болох. Гэвч гадаад өр 1.3 тэрбум болж давсан нь өөрөө асуудал биш гэж үү. Өөрөөр хэлбэл, би 10 мянган төгрөгтэй хэрнээ 20 мянган төгрөгийн зээл төлөх шаардлагатай болсон
гэсэн үг. Гадаад валютын нөөцөд төлбөрийн тэнцэлд гол нөлөө төлбөрийн үзүүлэлт данс 11 алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 38 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тодруулбал, урсгал дансны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 сая ам.доллараар буурсан гэсэн үг. Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэн үгээс "Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллартай тэнцэж байна” гэсэн нь эдийн засагчдын болоод иргэдийн сонирхлыг илүүгэй татаж байгаа юм. Учир нь гадаад валютын цэвэр нөөц хасах заасан нь Төв банкны эдийн засаг тогтворгүй байдалд орсныг шууд илэрхийлж буй. Учир нь, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийн 13 хувийг Төв банк эзэлж байгаа гэсэн үг. Илчлэгдсэн үнэн ердөө л энэ.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18537
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих