АНУ-ын Батлан хамгаалахын яам сүүлийн 10 жилд анх удаагаа Номхон далайн бүс нутаг руу стратегийн Б-1Б Лансер бөмбөгдөгч онгоцуудаа илгээж байна. Байлдааны тус онгоцууд Гуам арал дээрхи Андерсен баазад ирэх бямба гариг гэхэд ирсэн байх юм байна. Үүний зэрэгцээ эдгээр онгоцуудад үйлчилгээ хийх агаарын хүчний 300 цэргийн албан хаагчийг мөн Андерсен цэргийн бааз руу илгээхээр болсон байна.
Б-1Б онгоцууд нь алсын зайнаас цохилт өгөх боломж бүхий хүчин чадал ихтэй зэвсэгтэй юм. Гуам руу илгээж байгаа байлдааны онгоцууд нь Сири, Ирак, Афганистаны цэргийн ажиллагаанд оролцож байсан 34 р бөмбөгдөгч дивизийнх юм байна. Тус багийнхан 630 гаруй үүрэг даалгаварыг биелүүлж нийтдээ 7 мянган цагийн нислэг үйлдсэн юм байна.
Гуам дахь байлдааны онгоцууд Өмнөд Хятадын тэнгис, Солонгосын хойгийн бүс нутагт харуул хамгаалалтанд гарахыг Си Эн Эн агентлаг дамжуулж байна. Энэ нь нэгдүгээрт АНУ газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр чөлөөтэй нислэг хийх, мөн саадгүйгээр далайн тээвэр хийх нөхцлийг хангаж чадахаа Хятадын талд харуулах гэсэнтэй холбоотой.
Харин 2-рт АНУ бүс нутаг дахь холбоотон Япон Өмнөд Солонгос улсуудыг хамгаалах болно гэдэг дохио сануулгыг Умард Солонгосын талд өгөх гэсэн зорилго агуулж буйг ажиглагчид тэмдэглэж байна. Б-1Б Лансер нь Америкийн агаарын цэргийн урдаа барьдаг сөнөөгч онгоц бөгөөд дуунаас хурдан, стратегийн бөмбөгдөгч юм.
Мөн тус онгоц 56 тонн хүртэл жинтэй пуужин, бөмбөг тээх хүчин чадалтай юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих