Археологичид болон түүхчид МЭӨ 1920 онд болсон том үерийн ул мөрийг олжээ. Уг үерээр ус 38 метр өндөрт хүрч байсан аж.
Эрдэмтэд БНХАУ-ын нутгаас Ся улсын үед "Их үер" болсон уг ул мөрийг олжээ.
Археологичид болон түүхчдийн тооцоогоор, МЭӨ 1920 онд Шар мөрөнд 38 метр хүртэл өндөр "их үер" болсон тухай Science сэтгүүлд гарчээ.
"Шар мөрөн"-ийг ойлгож судалдаг эрдэмтэд Шар мөрний адгаас бага зэрэг хачин тунадас олджээ. Энэ нь хавцал дундуурх усны хүчтэй урсгал, голын зүүн эрэг рүү хайрга, элс, чулуу ихээр дамжуулан эвдсэнийг харуулж байгаа учир "хар элс" гэж нэрлэжээ.
Үүнээс шалтгаалан Шар мөрөнд их хэмжээний хөрсний нуралт болж, байгалийн асар том далан /200 метр өндөр/ үүсч, хана нь бүхэл бүтэн "усан сан" үүсгэсэн байна. Эрдэмтдийн хувьд, үер маш хүчтэй байсан бөгөөд эртний Хятадын ард түмний соёл, үндэсний урлагийн бүхий л дурсгалыг усанд удаан хугацаагаар автахад хүргэсэн гэж үзэж байгаа аж.
М.БаярТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих