"Рио-2016" наадмын гурав дахь өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хүч үзнэ. Тэрбээр жингийнхээ чансааг тэргүүлж байгаа бөгөөд Риод "А" хэсгийг тэргүүлэн барилдах гэж байна. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн ба Нидерландын С.Верхаген, Сенегалын Х.Диедхиоу нарын ялсантай барилдах юм. Эхний учраагаа төвөггүй буулгаж авбал Португалын Т.Монтейро хэсгийн аваргын төлөө түүнтэй өрсөлдөх боломжтой.
Тэгвэл В хэсгийг олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото тэргүүлэн барилдах бөгөөд олимп, дэлхийн хүрэлтэй Францын Аутомне Павиатай нэг хэсэгт оржээ. Энэ хоёр бөхийн ялсан нь манай Д.Сумъяатай барилдана.
Нөгөө зооноос Бразилийн Рафаэла Сильва, Унгарын Эдвиг Каракас, БНСУ-ын Ким Жан Ди, АНУ-ын Марти Маллой нарын тэнцүү өрсөлдөгч нараас алдь одтой барилдсан нь Алтан медалийн төлөө барилдах болов уу.
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих