Рио-206 олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны сугалаа өнөөдөр явагдлаа. Жүдо бөхийн барилдаан наймдугаар сарын 6-нд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эрэгтэй -60кг, эмэгтэй -48кг-ын барилдаан явагдана.
Хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн Монголын жүдоч Ц.Цогтбаатар Гватемалын жүдоч Рамос Хосе нарын барилдаанаар эхлэхээр болжээ. Өрсөлдөгч нь 21 настай, Пан Америкийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан жүдоч юм байна.
"А" хэсэгт хэрхэн сугалаа таарсан талаархи мэдээллийг хүргэе.Рио-206 олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны сугалаа өнөөдөр явагдлаа. Жүдо бөхийн барилдаан наймдугаар сарын 6-нд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эрэгтэй -60кг, эмэгтэй -48кг-ын барилдаан явагдана.
Хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн Монголын жүдоч Ц.Цогтбаатар Гватемалын жүдоч Рамос Хосе нарын барилдаанаар эхлэхээр болжээ. Өрсөлдөгч нь 21 настай, Пан Америкийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан жүдоч юм байна.
"А" хэсэгт хэрхэн сугалаа таарсан талаархи мэдээллийг хүргэе.Ц.Цогтбаатарын хувьд дэлхийн чансаанд 22 дугаар байраар эрэмблэгдэж байсан учраас аль ч хэсэг рүү шидэгдэх нь тодорхой байсан. Финляндын бөхийг ялчихбал дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ким Вон Жин, Италийн Элио Манзи нарын ялсантай нь барилдана. Ц.Цогтбаатарын хувьд Ким Вон Жинтэй 2015 оны Астанагийн ДАШТ-ий гуравдугаар тойрогт таарч барилдан юүко үнэлгээгээр ялагдаж байсан бол Италийн жүдочтой барилдаж байгаагүй. Хэсгийнхээ томчуудаас дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын анхдугаар наадмын аварга ОХУ-ын Беслан Мудрановтой 2015 оны Абу Дабигийн Их дуулгад таарч цэвэр ялж байсан удаатай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих