Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 27. Могойг хүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй улаан туулай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) . Болгоомжлох өдөр. Танилууд ба найз нөхөддөө анхааралтай ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай зөрчилт нөхцөл байдал үүсч болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Өдөөн хатгалгад бүү авт. Хэрвээ хол явах гэж байгаа бол хойшлуул. Аваар осолд орох магадлал маш өндөр байна.
Үхэр (4/20-5/20) Бүх нийлбэрийг гаргах болон туулсан амьдралдаа дүгнэлт хийх өдөр. Нэг улиралын бэрх ажил нь үр дүнгээ ачрах болно. Үхрийнхэнд дуртай хүмүүс уян зөөлөн чанарыг харуулах болно. Тайвшрах хэрэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд та маш их чармайх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22) Холимог өдөр. Өнөөдөр зарим үүрэг даалгавар биелэгдэхгүй үлдэх бололтой. Таны биеийн чадамж, түүнчлэн урам зориг буурах шинжтэй байна. Учир нь саад тотгор амжилтанд тань нөлөөлөх бололтой. Яг одоо өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Зүгээр л өөрт таатай байгаа зүйлээ л хий. Ингэвэл та сэтгэл хангалуун байж чадна.
Охин (8/23-9/22) Уран бүтээлд таатай өдөр. Хэрэв охиныхон энэ долоо хоногийн турш бодлогогүй алхам хийхээс зайлж чадсан бол өнөөдөр тэд сэтгэл өөдрөг, өөрийнхөө хүчинд итгэлтэй байх болно. Уран бүтээлийн харилцаа нь таныг өдөр тутмын ажлаас зайлуулж чадна.
Жинлүүр (9/23-10/22) Таагүй өдөр. Өнөөдөр та бүдүүлэг алдаа гаргах буруу тооцоо хийх магадлалтай байна. Томоохон төлөвлөгөө бүү боловсруул шинэ ажил бүү эхэл зөвхөн гэр ахуйн ажлаа хий. Ажил хэргийн уулзалтууд үр дүн авчрахгүй тул хойшлуул. Энэ өдөр таны танилцах хүмүүс амьдралд тань ихээхэн үүрэг гүйцэтгэх бололтой.
Хилэнц (10/23-11/21) . Өнөөдөр хувийн ажил хэргээ хөөцөлдөх эрүүл мэндээ бэхжүүлэхэд ээлтэй өдөр. Гэр орондоо томоохон өөрчлөлт хийх магадлалтай. Хөршүүдтэйгээ харьцаа улам сайжирах бололтой. Ганц бие хилэнцийнхэн сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй.
Нум (11/22-12/21) Эмх замбараагүй өдөр. Энэ замбараагүй өдөр зарим төлөвлөгөө нурах бололтой. Зөвхөн зугаа цэнгэл хөөхөд амьдрал тийм ч богино биш, иймээс гадагшаа гарч хөгжилдөх нь танд таатай байх болно. Та эрүүл, аз жаргалтай байдлаа хадгалахад цаг зарцуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ өнөөдөр ямар нэгэн ажил хийх хэрэггүй. Хэрэв ажиллавал мөнгө, тусламж дэмжлэг, эрч хүч аль нь ч байсан дутагдах болно.
Матар (12/22-1/19)
Ганц бие хүмүүс хэн нэгэн онцгой хүнтэй учрах сайхан боломж байна. Та
өөрийн зүрх сэтгэлийг хүчээр дарах хэрэггүй. Хүүхэд хүсч буй эцэг эхчүүд
сайхан мэдээ дуулах болно. Хэрвээ хэн нэгэн хүнтэй холбогдох нь
сонголт биш юм бол өөрийн мэдрэмжээ дотроо хадгалах шаардлагагүй. Та
дахин эрч хүчтэй болохын тулд сэтгэл мэдрэлийн эмчид хандахыг хүсч
болох юм.
Хумх (1/20-2/18) Бүх харилцаанд амжилттай өдөр. Энэ бол "цэвэр” өдрүүдийн нэг байна. Сурч эхлэхэд тааламжтай. Өнөөдөр та ашигтай ажлаа үргэлжлүүлвэл зөвшилцөлд хүрнэ. Гэхдээ хурдан үр дүнг хүлээх хэрэггүй. Шийдвэрийг удаан гарга, гэхдээ ашигтай тал руу нь л хандуул.
Загас (2/19-3/20) Санхүүгийн үйл ажиллагаа сайжирна. Ажил хэргийн хүрээнд та тун завгүй байх бөгөөд уналт ялалт аль аль нь таныг хүлээж байна. Таны өмнө байгаа саад тотгор нь таны амжилтын өмнөх шат гэдгийг санан өөдрөг бай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих