Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа бахдам сайхан барилдаж олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Португалын Телма Монтейрог ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд олимп, дэлхийн аварга "Чоно” хочит Японы Каори Мацүмотог 22 секундэд л цэвэр ялсан юм. Харамсалтай нь аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Рафаэла Сильватай учраа таарч хариу мэхэнд орж, вазари алдсанаар ялагдсан юм.
Гэхдээ энэ вазари үнэн шудрага мэх байсангүй. Силва манай бөхийг унагаахдаа тохойгоороо тахимдчих шиг болсон. Босоо барилдаанаас хөл авах, хүрэх нь жүдогийн дүрмэнд хориотой. Хэрвээ ийм дүрмийн бус барьц авбал шууд тэмцээнээс хасах дүрэмтэй. Тиймээс Д.Силва тэмцээнээс шууд хасагдаж, Д.Сумъяа олимпийн аварга болох байлаа. Гэтэл байдал бүр эсрэгээрээ эргэсэн юм.
Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Засгийн газраас мөнгөн шагнал олгоно.
Засгийн газрын тогтоолоор Олимпоос
- Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
- Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
- Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгодог.
Тиймээс МУГТ Д.Сумъяа энэ олимпийн хүрээнд Засгийн газраас нэг удаа 60 сая, насан туршдаа сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих