Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын төсвийн талаар тун таагүй мэдээлэл хийсэн. Тэрээр Монгол Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн гэдгийг онцолсон юм. Учир нь манай улс олсон 5 төгрөг тутмынхаа 4-ийг нь өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс цэрэг эрсээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спорт, нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэх. Энэ мэдэгдэл олон нийтэд хүндээр туссан нь мэдээж. Зарим иргэд шийдлийг эрэлхийлж, ажиллахын оронд өмнөх Засгийн газрын алдааг шүүмжилж, харьцууллаа хэмээн бухимдаж байна.
2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ ээ.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвлөгөө өгчээ. Тэрээр энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн байна.
Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:
1. Ажилтайгаа сайн танилцаж байж, ТВ ярилцлагад орж бай.
2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
3. Ипотекийн 5 болон 8% зээл, "Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа" хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг авсан иргэд нь төлөхөөс улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33%-нх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
4. Танай яам уг нь урд 4-н жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ ээ” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих