2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр | Дугаар 9 | Улаанбаатар хот |
Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар тогтоосугай.
2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:
-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс;
-Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай);
-Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;
-Нийгмийн бодлогын хэлтэс;
-Санхүү, төрийн сангийн хэлтэс;
-Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;
-Цэргийн штаб.
3. Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай.
4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:
-Байгаль орчин, аялал жуулчлалын газар;
-Биеийн тамир, спортын газар;
-Боловсрол, соёл, урлагийн газар;
-Гаалийн алба;
-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;
-Мэргэжлийн хяналтын газар;
-Онцгой байдлын хэлтэс (газар);
-Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай);
-Санхүүгийн хяналт, аудитын алба;
-Стандарт, хэмжил зүйн хэлтэс;
-Статистикийн хэлтэс;
-Татварын хэлтэс;
-Ус, цаг уур, орчны шинжилгээний алба;
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар;
-Хүнс, хөдөө аж ахуйн газар;
-Цагдаагийн хэлтэс (газар);
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;
-Шүүхийн шинжилгээний алба;
-Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын албатай);
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс.
5. Хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах газар, хэлтэс, албадын чиг үүргийг тодорхойлон хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих