Риогийн олимпод манай таван ширэн бээлийтэн өрсөлдөж байгаагаас Э.Цэндбаатар /56 кг/ өнөө өглөө Кенийн Бенсон Гичару Нжангирутай тулалдав. Манай боксчин гурван үеийн турш илүүрхсээр өрсөлдөгчөө 3:0 харьцаагаар буулган авав. Тэрбээр дараагийн тулаанаа Белорусын Дмитри Асанаутай Ням гаригт 24 цагаас хийхээр болжээ.
Өнөөдөр Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Ч.Амар

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18630
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих