Дорнод аймгийн хэмжээнд 4043 малчин өрхөд 1.5 сая/тол мал зусаж байна. Аймгийн хэмжээнд хур тунадас багатай байсны улмаас зуншлага нутгийн дунд болон хойд хэсгээр гантай болон гандуу байна. Энэ нь нийт нутгийн 66.2 хувийг эзлэж байна.
Газрын нэгдмэл сангийн ангилалаар хадлангийн зориулалттай 811.2 мянган га талбайтайгаас 66.7 хувь гантай болон гандуу байгаа нь хадлангийн ургацыг багасгаж байна. Гэсэн ч урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 73.1 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх боломжтой гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна. Аймгийн хэмжээнд 2016 онд байгалийн хадлан 58.2 мян/тн аймаг сумын аюулгүйн нөөцөд 1565 тн өвс бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Б.Отгонбавуу /Дорнод аймаг/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих