Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог хөл бөмбөгийн "Үндэсний цом 2016” тэмцээн Сүхбаатар аймагт болж байна. Энэхүү тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдрийн тоглолт "Дорнод”, "Өмнөговь” аймгуудын хооронд боллоо.
Өнгөрсөн жилийн "Үндэсний цом” тэмцээний хүрэл, энэ жилийн УАШТ-ний хүрэл медальт "Дорнод” аймгийн шигшээ баг энэ тоглолтод илт илүүрхсэн. "Дорнод” аймгийн багаас Б.Баяржаргал 3, 15, 26, 31, 33, Б.Өлзийжаргал 10, 23, 49, 53, З.Баярцогт 20, Т.Бямбасүрэн 39, Ө.Баттулга 54, Г.Эрдэнэбат 58 дахь минутад гоол оруулсанаар 13:0-ээр хожлоо.
МХБХ-оос зохиогддог УАШТ-нд тэргүүн байр эзлэж, "Хүрхрээ” нэгдүгээр лигт өрсөлдөх эрхтэй болсон ч түүнээсээ татгалзан "Үндэсний цом” тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарсан "Дорнод” аймгийн шигшээ баг ийнхүү эхний тоглолтодоо өрсөлдөгчөө илүүрхлээ.
Дорнод аймгийн багийн амжилт:
1989 оны УАШТ-ны 2-р байр
2011 оны Үндэсний цом 3-р байр
2013 оны Үндэсний цом 1-р байр
2015 оны Үндэсний цом 3-р байр
2016 оны УАШТ-ны 1-р байр
Эх сурвалж: Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих