Гадаад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар нь АНУ-ын "Champion credit union” банкны харилцагчийн мэдээллийг интернэт ашиглан хууль бусаар олж аван, төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй картаар үйлчлэх цэгийн пос терминал төхөөрөмжөөр их хэмжээний луйврын гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэлжээ.
Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллага бусад нь пос терминал төхөөрөмжийг шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
О.Сайхан zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18650
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих