Нутаг амьтай Дорнод нутгийн бүсгүй Ц.Оюунсүрэн төрж өссөн нутгийнхаа хүүхэд багачууд, залуусын оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлж Манлайлагч лидер иргэнийг багаас нь хөгжүүлж хүмүүжүүлж төлөвшүүлэх зорилгоор "Түгээмэл оюун” бага сургууль нээн ажиллуулахад бэлэн болжээ.
Сургуулийн хүүхдүүдээ 3 жилийн өмнөөс эхлэн Соробан сампингийн сургалтын арга зүйгээр сургаж эхэлсэн аж.
Шавь нар нь ч багшийнхаа эрдмийг өвлөн Улсын болон олон улсын тэмцээнүүдэд түрүүлж улмаар Дубай хотноо болох Соробан сампингийн 60 гаруй орны хүүхдүүдтэй оюуны бядаа сорихоор шалгарсан байна.
Ц.Оюунсүрэн багш 2002 – 2016 оныг хүртэл Цагаан Овоо сумын сургууль, Политехникийн коллежийн, ОХУ-ын Улаан-Үдийн их сургуулийн салбар сургуулийн, ХААИС-ийн Англи, орос хэлний багшаар тус тус тасралтгүй ажиллаж арвин мэдлэг туршлагыг хуримтлуулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих