90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн үйл ажиллагаатай аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Эрүүл мэндийн яамны газрын дарга н.Энхбат нар танилцлаа.БОЭТ-н тухайд бүсийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг томоохон эмнэлэгийн хувьд эмнэлэгийн оношлогоо эмчилгээ хийхэд шаардлагатай орчин үеийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгааг БОЭТ-н удирдлага эмч мэргэжилтэнгүүд танилцууллаа. 2008 онд хэрэгжсэн Белгийн Вант Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн төслийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан, хуучирч элэгдсэн техникүүдийг аймаг орон нутгаасаа дэмжлэг авч засварлаж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа ч гал алдахад тун ойрхон болоод байгааг яам тамгын газарт дуулгаж шийдвэрлэх тал дээр ажиллахыг хүслээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18662
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих