Найман муж орны Монгол хэл бичгийн ажлын алба, Өвөрмонголын өөртөө засах орны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс голлон эрхэлсэн, Хөлөнбуйр хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Шинэ барга баруун хошууны намын хороо, ардын засгийн ордон хамтран эрхэлсэн, ӨМ-ын урчуудын нийгэмлэг болон Шинэ барга баруун хошууны Үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчоо хамтран эрхэлсэн Найман муж орны хоёрдугаар удааны "Хэрлэн хундагт” монгол үндэстний гар урлалын бүтээлийн уралдаан Шинэ барга баруун хошуунд амжилттай зохион байгуулагдлаа. Онцлон дурьдууштайн манай Шинэ барга баруун хошууны урчууд 30 гаруй бүлээрээ идвэхтэй оролцож, алт мөнгө, металл урлалд Ачту гуравдугаар байр, Манлиань, Уранчимэг, Будсүрэн, Баовжү, Баатар нар гарын ур оюу юугаа уралдуулж, модон сийлмэл, чулуу урлалд Бүрэлдэхүүн, Сайнбаяр, Чаньжиань, Бямба, Мандах, Аврага нар сийлмэл юугаа дүйцүүлж, үндэстний хувцас, урлалд Мягмар, Сэлээсүрэн, Наранхуар, Сумъяа, Батмөнх, Бүжимаа, Тиаэнбаов, Цолмон, Хуяг, Дугаржав нар урлал мэтгэлцээгээ сорьж, арьс шир, эсгий урлалд Хэпиньхоёрдугаар байр, Улаан, Саруул, Жиньляньшилдэг, Юүньлэи, Эрдэнэцэцэг, Сонор, Баясгалан нар зураглан дүрслэхүйгээ 271 бүтээл дунд энэхэн чацуулж чадлаа. Дундад улсын цөөхөн тоот үндэстний ардын зан үйлийн нийгэмлэгийн судалгааны төвийн эрхлэгч, Соёлын яамны үндэстний иргэдийн утга урлагийн хөгжилтийн төвийн умрад судалгааны суурин газрын орлогч эрхлэгч, ӨМ-ын Уламжлалт ерөөл соёлын уламлжлал болон хөгжилтийн судалгааны нийгэмлэгийн дарга, ӨМ-ын иргэдийн утга урлагчдын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч зэрэг тушаалыг үүрэглэж байгаа Очийг тус удааны уралдааны хянагчын дугуйлангийн даргаар урьж, дагалдуулан Заар, Хас, Уудам, Хасчулуу, Хатач.Ганг зэрэг мөнгө, металл урлал, оёдол, үндэстний хувцас засал, арьсан урлал, сийлмэлийн мэргэжлийн хянагчдыг оролцуулсан байна. Тус удааны уралдаанд Гирин муж, Хөхнуур муж, Гансу муж, Шинжиан, Өвөрмонголын эл аймаг хотоос ирсэн 100 гаруй урчуудын 271 бүтээл оролцов. Үүнд 34 бүтээл нь алт, мөнгө, металл урлал, 105 бүтээл нь үндэстний хувцас засал, 57 бүтээл арьсан урлалын бүтээл, 75 сийлмэлийн бүтээл ясан сийлмэл, модон сийлмэл байлаа. Уралдааны дүнд Ордос хотын Үүшин хошууны Эрдэнэбаяр, Шилийн гол аймгийн Шилинхотын Шилинхүү, Шилийн гол аймгийн Сүнэд зүүн хошууны Оюунбилиг, Улаанхад хотын Архорчин хошууны Буяндэлгэр нэгдүгээр дэсэд тодрон, Улаанцав хотын Дөрвөд хошууны Сэлэнгэ, Улаанхад хотын Байран баруун хошууны Найрамдал, Тунлё хотын Хорчин зүүн гарын хойд хошууны БайХайжүнь, Тунлё хотын Зарууд хошууны Манбу, Шинэ барга баруун хошууны Хэпинь, Хуучин барга хошууны Зоригту, Эвэнки хошууны А.Туяа, Шинжиангийн Баянгол жүгийн Тэргэл хоёрдугаар дэсэд тодрон, Эвэнки хошууны Уран, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Эрдэнэ, Хянган аймгийн Хорчин баруун гарун дунд хошууны Түмэнөлзий, Хөх хотын Сэчин-баатар, Хирин мужийн умрад горлуусын өөртөө засах шианы Баясгалан, Шинэ барга баруун хошууны Бямба, Хөхнуур мужийн Хайнсу жүгийн Уранбилиг, Улаанхад хотын Онигуд хошууны Наранцэцэг, Хуучин барга хошууны Будбал, Шинэ барга баруун хошууны Ачиту, Эвэнки хошууны Өлзий, Алагшаа аймгийн Алагшаа баруун хошууны Нарсу гуравдугаар дэсэд тодров. Алагшаа аймгийн Алагшаа баруун хошууны Эрдэнэбуян, Шинэ барга баруун хошууны Жинлянь, Гансу мужийн Батсүх, ордос хотын Ханхин хошууны Оюунговаа, Хянган аймгийн хорчин баруун гарын өмнөд хошууны Мацүнхунь зэрэг 17 урчууд шилдэг дэсэд тодорч, уралдааны шагналыг Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуунаас хамтран тахидаг Мэнэнгийн богд уулын бэлгийн улирлын долоон сарын тахилгын өдрийг тохион бэлэг дэмбэрэлтэй гардууллаа.
БНХАУ-н ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуу Урьхан, Цэнгэл,
dornodmedee.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих