Өчигдөрхөн олимпын хүрэл медальт, Бельгийн тамирчин Рио-де-Жанейро хотод дээрэмдүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл Риод дахин нэг олимпын медальтан хулгайчийн халдлагад өртжээ.
ОХУ-ын усан сэлэлтийн шигшээ багийн тамирчин асан Евгений Коротышкинийг хутга тулган дээрэмдсэн байна. Тэрээр энэ талаараа өөрийн инстаргам хуудаснаа бичсэн аж. Евгений Коротышкин Риод өөрийн орны баг тамирчдын дэмжихээр ирсэн юм.
Тэрээр 2012 оын Лондонгийн олимпод эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.
Э.Нямцоож
zaluu.comURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18666
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих