Махан идэшт энэ амьтан суусрын овогт багтдаг нэн ховор статуст багтсан, олон улсын хэмжээнд "ховордож болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд "мэдээлэл дутмаг” гэсэн ангилалд оржээ. Ихэвчлэн загасаар хооллохоос гадна жижиг мэрэгч, шувуу, усны амьтдыг иддэг. Гол дагаж амьдардаг бөгөөд заримдаа уул даван ой туулж, хэдэн арван км хол голоос голд гүйдэг байна. 1970-аад оны сүүлээр Монголд 20 гаруйхан байсан ч 1995 оны судалгаагаар Халх гол, Дархадын хотгорт 100 орчим тоо толгой халиу байгааг тогтоожээ. Хүмүүс хайр гамгүй агнаснаас болж өдгөө устах аюулд ороод байгаа. 1930 онд манай улс агнахыг хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Тархац, нөөцийг нь судалж, удмын санг нь хамгаалах шаардлагатай байгаа тул Улаан номонд оруулсан.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18681
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих