Хүн гүрэн бол нүүдэлчдийн дундаас төрөн гарсан анхны их гүрэн. Түүхээс үзэхэд 300 гаран жил оршин тогтноод Сяньби улс ба Хятадын Хан улсын нэгдсэн довтолгоонд цохигдон мөхсөн гэдэг. Ингээд эх нутгаасаа нэлээд нь гадагш дүрвэж 200 гаруй жил дундад Азиар тэнэн нүүдэллэсний эцэст Европт Баруун Ромын эзэнт гүрний мөхлийг түргэтгэсэн Баруун Хүннү гүрнийг байгуулж Аттила хаан нь өрнө дахинд Тэнгэрийн ташуур хэмээн алдаршсан юм.
Нөгөө нэг хэсэг нь Энэтхэг Дундад Азид очиж тэндээ цагаан хүннү гэгдэн Эфталитийн хүчирхэг улсыг байгуулсан нь 300 жилийн дараа зүүн талаасаа Түрэгийн улсыг үндэслэгч Бумангийн дүү Истемийн цэргийн довтолгоонд, баруун талаасаа Персийн довтолгоонд өртөж мөхжээ.
тухайн үед Истеми зугтсан нирунчуудыг Хар тэнгис хүртэл хөөх замдаа саад болж байсан Эфталитын улсыг мөхөөх хэрэгтэй болсон юм.Аттила хааны байгуулсан баруун Хүн гүрэн Аттила хаан учир битүүлгээр алагдсаны дараа түүний хүү улс орноо удаан нэгтгэн захирч чадаагүй юм.
Хан династ хүчирхэгжлийнхээ оргил үедээ Өмнөд хүннүг өөртөө дагаар оруулсан бөгөөд энэ улсыг хятадууд өөрсдөө ихэд бахдан дээдэлдэг нь өөрсдийгөө хан үндэстэн гэж үзэдгээс тодорхой. Үнэхээр энэ династийн үе нь хятадын алтан үе нь байжээ. Тэд одоогийн Шинжаан мужийг энэ үеэс эзэлж тэндээ бэхжиж авсан бөгөөд дараа дараачийн улсууд нь энэ нутгийг эрхшээлдээ авахад ихээхэн цэрэг хүн хүч, эд баялгаа зарцуулж байсан нь Торгоны замд хяналтаа тогтоох, хойд зүгийн нүүдэлчдийг тогтоон барих тэдгээрт довтох түшиц газартай болох, цаашлаад шинэ шинэ амьдрах орон зайгаа тогтооход хэрэгтэй байв.
Тан гүрэн:

Энэ улсын үед хятадууд хойд зүгт Түрэг улсыг мөхөөж 50 жил дарангуйлж байжээ. Мөн Төвд хүчирхэг байхаа больж, бүр тухайн үедээ ид цэцэглэж байсан Халифтийн улстай хил нийлж 750 онд Таласын тулалдаанд арабуудад ялагдсан гэдэг. Хэрвээ тэд ялсан бол Дундад Азийн түүх шал өөрөөр эргэх байлаа. Магадгүй хятадууд тэндхийн үржил шимт нутагт бэхжиж аваад, дараа дараачийн зуунуудад өөр шинэ шинэ улс орнуудыг залгих байсан байх.
Тан улсын үед Хятадад урлаг соёл их хөгжиж цэрэг арми нь хойд зүгт хүчирхэг түргүүдийг эрхшээлдээ оруулж, дорно зүгт өмнө нь Сүй улсын цэрэг довтлоод эзэлж чадаагүй Солонгосын Когурё, Пекче улсуудыг эзэлж, баруун зүгт Төвдүүдийг ялж ухраан, баруун хязгаарт Халифтын улстай Дундад азийг булаацалдаж байжээ.
Монголын эзэнт гүрэн:
Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн агуу улс гүрэн байсан юм шүү. Түүнээс хойш хэн ч хэзээ ч ийм том улс гүрнийг байгуулж байсангүй.
Монголын эзэнт гүрэн:
Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн агуу улс гүрэн байсан юм шүү. Түүнээс хойш хэн ч хэзээ ч ийм том улс гүрнийг байгуулж байсангүй.
Цэрэг арми нь ялагдашгүй байж монголын тал нутгаас Адриатын тэнгис хүртэл 8000 илүү км нутагт ид хүчирхэгээрээ гайхагдаж явсан Хорезм /Сартуул/ гүрэн, Хар Кидан улс, Зүрчидийн Алтан улс, Тангуд зэрэг 50 гаруй улс овог аймгуудыг ээлж дараалан эзэлж 150 жил даян дэлхийд энх тайвныг цогцлоож өнөө цаг үеийн даяарчлалын эх үндсийг тавьсан юм.
Юан гүрэн:
Юан гүрэн:
Би энэ улсыг хятадын династ гэмээргүй байна. Яагаад гэвэл Юан бол монголын улс.Нэгдэж чадахгүй байсан хятадуудыг нэгтгэж өгсөн. хятадуудын энэ эв нэгдэл өнөөг хүртэл хадгалагдсан.Тиймээс хятадууд үүнд нь талархах хэрэгтэй.
хэдийгээр Хубилай хаан улсын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн хэдий ч энэ алхмыг сайн талаас нь харах юм бол үүний ачаар л монголчууд хятадуудад уусч арилсангүй, тал нутагтаа мал сүргээ хариулсаар эрх чөлөөтэй үлдэж хоцорчээ.
Миний хувьд Монголын их гүрний дараа орох хамгийн их бахдууштай улс бол Ромын эзэнт гүрэн.
Анх МЭӨ 753 онд байгуулагдсан бөгөөд МЭ-ний 476 онд буюу 1229 жил оршин тогтносон юм. Түүний халаа болох Византийн эзэнт улс нь МЭ-476-1453 оны хооронд оршин тогтнож байв. Хамгийн таалагддаг нь Ромын цэрэг арми. Ялангуяа ромын легионууд, цэргийн яст мэлхий жагсаал гээд л. Тиймдээ ч үүнээс сэдэвлэсэн Rome Total War гээд тоглоомыг нь дуртайяа тоглодог юм.

Ромын түүх бол мянга мянган жилийн настай гэдгээрээ үнэхээр баялаг. Домог ёсоор бол анх Ром хотыг өлөгчин чонын авч өсгөсөн ах дүү Ромул, Рем хоёр үндэслэсэн гэдэг. Тэд хотоо байгуулсны дараа ах Ромул нь дүү Ремийгээ алж хотоо Ром хэмээн нэрлэн ганцаараа захирсан ажээ. Түүний угсааныхан МЭӨ753-509 оны хооронд хаанчилж байгаад бардам Тарквин хааны үед Ромын патрицууд төрийн эргэлт хийн Ромд бүгд найрамдах засаглалыг тогтоосон нь 500 жил буюу Их Цезарийн үе хүртэл оршин тогтножээ. Цезарийг үхсэнээс хойш түүний залгамжлагч Октавиан хаан болж Август гэгдэх болсон ба түүний нэрээр 8-р сарыг Август гэж нэрлэсэн бол 7-р сарыг Кай Юлий Цезарийг хүндэтгэн Юлий гэж нэрлэжээ.
Эртний Ром гүрний түүхэндэх хамгийн аюултай өрсөлдөгч нь Карфаген байлаа. Энэ улсын алдарт жанжин Ганнибалын тухай тухай урьд нь мэдээлэл оруулж байсан билээ. Пуний дайнаас Канны тулалдааныг цэргийн түүхэнд онцолж үзэх болсон. Ганнибалын Ромчуудыг ялсан тэр ялалт бол үнэхээр гайхалтай.
Карфаген хот нь дэлхийн түүхнээ анхны ус түгээх инженерийн шугам сүлжээтэй, сайтар төлөвлөгдсөн хот байсан бөгөөд эртний цаг үе гэхэд оршин суугчид нь олон давхар сууцанд амьдарч бат бэх хэрэм цайзаар хүрээлэгдэн газрын дундад тэнгисийн орнуудтай далайн хөлтэй их худалдаа хийн баяжиж байсан нь ромчуудын атаархлыг төрүүлж улмаар стратегийн чухал байршилтай Сицил арлыг эзэмшихийн төлөө ромтой явуулсан Пуний анхдугаар дайнд ялагджээ. Яагаад Пуний дайн гэх болсон бэ? гэвэл Ромчууд Карфагенчуудыг Пунийчүүд гэж нэрлэдэг байснаас ийнхүү нэрлэх болсон байна.
пуний 2-р дайнд карфагений цэргийн жанжин Ганнибал испаниас Италийг чиглэн Альпийг давсан гайхалтай аялалыг хийн Хойт Италийн Каннад боллсон тулалдаанд Ромын армийг бүслэн 70 мянган цэргийг нь устгажээ.

Македоны Александрын тухай дурьдалгүй өнгөрч чадсангүй оруулчихлаа. Александр бол бас л алдартай жанжин. Түүний эцэг Филипп хаан грекийн хот улсуудыг нэг нэгээр эзэлж авсан бол Александр эртний хүчирхэг Перс гүрнийг мөхөөсөн юм. Хэрэв түүний улс нас барсных нь дараа цаашид хэвээр оршин тогтносон бол би түүнийг бахдан үзэх байлаа.
Түүний нэртэй холбоотойгоор Гильгамишийн дуулал зохиогдсон бөгөөд түүний аян дайны дараагаар Дорно дахинд эллины соёл түгээн дэлгэрч зарим нэг байдлаар нөлөөлсөн гэдэг.
Түүний нэртэй холбоотойгоор Гильгамишийн дуулал зохиогдсон бөгөөд түүний аян дайны дараагаар Дорно дахинд эллины соёл түгээн дэлгэрч зарим нэг байдлаар нөлөөлсөн гэдэг.
Арабын халифт улс. исламын шашныг үндэслэгч зөнч Мухаммед нь анх байгуулсан гэж байгаа. Сонин зүйл гэвэл тэд анхандаа өөрсдийн шүтлэгээ эзлэгдсэн орнууддаа хүчээр тарааж байсан гэдэг. Хэрэв Их Карл хаан Испанид мавруудыг зогсоогоогүй бол өдийд бид Лалын Европ гэж ярих байлаа.Тэд бүх чиглэлд амжилттай байлдан дагуулж 750 он гэхэд Атлантийн далайгаас Дундад Ази хүртэл агуу их гүрнийг байгуулж чаджээ. Тэд хэдэн зуун жил Ойрх Дорнодыг эрхшээлдээ байлгасны улмаас Турк, Персээс бусад бүх улс орнуудын хүн амыг нь арабжуулсан юм. Дундад Ази арабуудын эрхшээлд удаан байгаагүй учраас араблагдаагүй ч шашныг нь хүлээн авчээ.
Турк селжукийн эзэнт гүрэн. Хөхтүрэг мөхсөний дараа тэд баруун зүг халин гарч нүүдэллэсээр одоогийн бага Азид буюу Туркийн нутагт төвлөн суурьшиж, Загалмайтны аян дайны үед загалмайтнуудтай дайтан, хожим нь Византийн эзэнт улсыг мөхөөж Оттоманы их гүрнийг байгуулж байлаа. Энэ улс нь ХХ зууны эхэн хүртэл оршин тогтносон юм. Осман, Оттоман, Порта гээд янз бүрээр нэрлэдэг бөгөөд селжукуудын шууд хойчис юм. Тэдний улсын алтан үе нь "Эрхэмсэг" хэмээн алдаршсан Сулейман султаны үед тохиосон юм. Тэд бол Ази, Африк, Европ тив дамнасан гүрнийг байгуулсан юм.
Гэвч өрнө дахинд "өвчтэй хүн" гэж дуудуулж, Оросын аюул занал дор хэдэн зуун жил байсан юм.
Оросын эзэнт улс:
Тэдний зарим нэг нь өөрсдийн улсаа Чингис хааны их гүрний үргэлжлэл гэж үздэг.Миний хувьд үүнтэй огтхон ч санал нийлэхгүй. Зарим нэг нь Оросууд л Татарын эрхэнд 200 жил байж тэднийг тотоон барьсан. Баруун Европыг бид хамгаалсан гэх нь ч бий.

Харин тэдний Сибирьт нэвтэрсэн нь цэвэр аз байсан. Тэр үед тэд шууд хил залгадаг байснаас гадна технологийн хувьд нүүдэлчин овог аймгуудад хөгжил маш удаашралтай байснаас галт зэвсгийн хүчээр Сибирийн цөөхөн анчин аймгуудыг ядах юмгүй эзэлсэн. Уг нь тэд чинь манай халх, ойрадуудад ангийн арьс үсээр алба өргөдөг байсан шүү дээ. Тийм цөөхөн улсыг хүний олноороо эзэлж авчихаад их юм бодохыг нь яана.
Их британий эзэнт гүрэн:
Их британий эзэнт гүрэн:
Энэ улсын алтан үе нь яах аргагүй хатан хаан Викториягийн үе юм. Энэ үед Англи далайн эзэнт гүрэн болж, дэлхийн хамгийн том эзэмшил колонитой болсон юм. Энэхүү колоний эзэмшил нь ХХ зууны дундуур задарсан юм. Англи улсад анхны аж үйлдвэрийн хувьсгал явагдаж байжээ.
Би өөрөө монгол хүн хэдий ч Наран улсыг их хүндэтгэж үздэг юм. Тэд дэлхийн 2-р дайны үед Германыхаас 1,5 дахин их газар нутгийг гартаа оруулж амжсан юм. Хэрэв тэд Манжуур, Өмнөд Сахалин, Курилын арлууд, Солонгосыг авч үлдээд Хятадтай явуулах дайнаа зогсоогоод АНУ, Англитай зохицчихсон бол түүх яаж эргэх байсан билээ. Чөтгөр бүү мэд.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18696
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих