Австралиас ирсэн эмч нар энэ сарын 17-25-нд манай эмч нарт сургалт явуулахаар болжээ. Сургалтын үеэр монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх юм байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн эмч нартай хамтран түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийхээр болж, мэс засал болон сургалтынхаа хуваарийг гаргажээ. Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 17-20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-нд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт ажиллах юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18708
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих