Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан Шведийн хамгийн залуу сайд Аида Хазиалик албан тушаалаасаа огцорсон байна.
Шведийн дээд боловсролын сайд Аида Хазиалик 29 настай бөгөөд тэрээр согтууруулах ундааны хязгаарлалтын хуулийг зөрчсөн байна. Копенгагенд өдрийн хоол идээд явж байхад нь Дани, Шведийн хоорондох гүүрэн дээр цагдаа түүнийг зогсоосон байна. Тухайн үед цагдаагийн төхөөрөмжинд түүний цуснаас алкохол илэрсэн болохыг хэлжээ. Социаль демократ намын улс төрч Аида Хазиалик огцорч байгаагаа зарлах үедээ, "Би өөрийнхөө хийсэн үйлдлийг ноцтой алдаа гэж үзэж байгаа учраас энэ сонголтыг хийлээ” гэсэн байна. Хазиалик 2014 оноос эхлэн засгийн газрын сайдын албыг хашиж байгаа. Түүнийг 5 настайдаа гэр бүлийнхнийхээ хамтаар Босни улсаас Шведэд дүрвэж ирсэн хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих