Дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн Twitter хуудсандаа ийнхүү бичлээ. Түүнд ямар ноцтой алдаа дутагдал байгааг хүлээн зөвшөөрчээ. Гэвч ямар асуудал үүсээд байгааг шулуухан хэлчих шиг боллоо.
Ерөнхийлөгч "Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий” гэсэн нь ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Хууль зүйн сайдын дунд үүссэн зөрчлийг хэлсэн үү, эсвэл Х.Тэмүүжинг тойрсон дуулиан шуугианыг илэрхийлсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Ц.Элбэгдорж нь хуулийн шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирсэн, хуулийн шинэтгэлийг санаачлагч гэгддэг бөгөөд Хууль зүйн сайдыг МУИС-ийн багш байхаас нь дэмжиж ирсэн түүхтэй билээ. Одоо Хууль зүйн сайдыг шахаанд орсон ийм үед дотны анд Б.Билэгтийн талд зогсож байгаагаа ийн нотолж байх шиг байна. Түүнээс гадна Х.Тэмүүжин сайдын "ноцтой алдаа дутагдал” гэж чухам юуг хэлсэн нь асуулт болон үлдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих