НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ. Уг шийдвэрийг түүний ач охин болон зээнцэр гучинцар нь эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Тэгвэл дараагийн шатны шүүхэд хариуцагчаар хотыг татаж, нэхэмжлэгчээр Д.Сүхбаатарын ач охин Д.Сүхжаргалмаа болон зээнцэр З.Хайдар нар давж заалдаад мөн л тэдний талд шүүхийн шийдвэр гарч байсан.
Харин өнөөдөр болсон шүүх хурлаар Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын талбай гэж хуучнаар нь нэрлэх эцсийн шийдвэр гаргалаа.
- See more at: http://www.unen.mn/content/65702.shtml?alias=society#sthash.cWl3KCJm.dpufТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих