Цагдаагийнхан 200 гаруй бизнес эрхлэгчийн гэрт шалгалт явуулж, шаардлагатай гэсэн бичиг баримтыг хураан авчээ. 3000 орчим цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Засгийн газар уг бослогыг дарсаны дараа 20 мянган орчим хүнийг баривчилсан юм. Мөн 300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг хаасан бол 10 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Энэ бол терроризмтэй хийх дайн” гэж мэдэгджээ. Тэрбээр төрийн эргэлт хийхийг санаархсан исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг АНУ, Туркийн талд хүлээлгэн өгөхийг шаардсан байна. 1999 оноос хойш АНУ-д амьдарч буй номлогч уг хэрэгтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих