Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ноос гүйцэтгэх захирал Карим Боузидиг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Боксын холбоо зарим тоглолтын бичлэгийг нөхөж үзээд шүүгч нараа цөөлөх шийдвэр гаргасныхаа дараагаар Боузидитэй хариуцлага тооцсон нь энэ аж.
Түүнийг ОХУ-ын Владимир Никитин, Ирландын Майкл Конлан нарын тоглолтыг будилаантуулсан гол хүн гэж үзэж байгаа юм. Сонирхуулахад, орос эр Майкл Конлоныг шүүгчдийн "дэмжлэгтэйгээр" ялсныхаа дараа гэмтлийн улмаас хагас шигшээд өрсөлдөх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Ингэснээр түүнтэй тулалдах байсан АНУ-ын Шакур Стивенсон өрсөлдөгчгүйгээр шууд мөнгөн медалийн болзол хангажээ.
Холбооны зүгээс бусад тулааныг шалгаж байгаа юм.
Сонирхуулахад, Карим Боузиди Алжир гаралтай спортын зүтгэлтэн. Гэхдээ холбооны зүгээс гүйцэтгэх захирал нь ганцаараа буруутай гэж үзэхгүй байгаа юм. Тиймээс энэ хэргийг цаашид шалгаж, хэн буруутай болохыг тогтоохоор ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих