Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хоёрдугаар тойргийн салхийг хагалж, "Манчестер Юнайтед” клуб талбайдаа "Саутхэмптон”-ыг хүлээж авсан юм. Энэхүү тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, хүснэгтийн тэргүүн эгнээгээ хадгалж үлдлээ.
Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёр гоолыг "Манчестер Юнайтед”-ын шинэ довтлогч Златан Ибрагимович 36, 52 дахь минутад оруулж, гайхалтай тоглолт үзүүллээ. Тэрбээр хоёр тойргийн дараах байдлаар гурван гоол оруулсан үзүүлэлттэйгээр мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж эхэлж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18789
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих