Хүн төрөлхтөний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу, хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг.Тэгвэл дэлхийн эрдэмтэд дуу хөгжим сонсох нь хүний биед сайн нөлөөтэй талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Ялангуяа энэхүү судалгаа нь өвчтэй хүмүүст илүү хамааралтай гэнэ.
Тодруулбал дуу хөгжим сонсох нь өвчтэй хүмүүсийн биед гайхалт өөрчлөлтийг авчирч, эдгэрэлтийн хугацааг түргэсгэдэг байна. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судалгааныхан хэлжээ. Ингээд эрдэмтэд ямар нэгэн өвчтэй хүн өдөрт 2 -3 цаг тогтмол хөгжим сонсох нь өвчний эдгэрэлтийг нэлээд хувиар түргэсгэнэ гэжээ.
Мөн хүүхдийн оюун ухаан дуу хөгжимтэй холбоотой бас нэгэн сонирхолтой судалгааг судлаачид хийсэн байдаг. Хүүхдэд багаас нь тохирсон дуу, хөгжим сонсуулах нь оюун ухаан хөгжүүлэх тоглом, дасгалаас илүүтэй хүүхдийн сэтгэлгээг тэлдэг байна.
Харин рок, хип хоп дуунууд хүний биед сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Тэр тусмаа рок дуунууд. Усны талстанд хийсэн туршилтаар намуухан дуу тавихад ус гоё талсттай байхад рок хип хоп дуу тавьхад усны талст ямар ч хэлбэр галбиргүй болсон гэх мэт олон туршилт байдаг ажээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18808
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих