"Рио 2016” зуны олимпийн наадам өнөөдөр өндөрлөж, албан ёсоор хаалтаа хийлээ. Харин өчигдөр манай улсын тамирчнаас сэргээш илэрсэн гэх мэдээлэл дэлхий дахинд цацагдаж эхлэв.
Тухайлбал, спортын Арбитрын Шүүхээс сэргээш илэрсэн шалтгаанаар тус наадмын хүндийг өргөлтийн 56 кг жинд өрсөлдсөн манай тамирчин Ө.Чагнаадоржийн үр дүнг цуцалснаа зарлажээ. Тус мэдэгдэлд 19 настай Ө.Чагнаадоржоос тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэжээ. Ингэснээр манай тамирчин "Рио 2016” зуны олимпийн наадмын туршид шинжилгээнээс нь сэргээш илэрсэн долоо дахь буюу сүүлийн тамирчин болж байна.
Арбитрийн шүүх "Рио 2016” наадам дуусч байгаатай холбоотой Рио дахь оффисоо хааж, үүнээс хойших сэргээштэй холбоотой асуудлыг Швейцарийн Лузань дахь төв байрандаа хүлээж авна гэж мэдээлсэн байна.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих