Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, "JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B,C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлсэн байна.
Вакуинжуулалт 2016 оны 08 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байранд зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18830
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих