"Рио-2016" олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кгийн жинд хүрэл медалийн төлөө барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан чөлөөт бөх сонирхогч, дэмжигч олныг шуугиулаад байгаа билээ.
Олон нийт Г.Мандахнарангийн олимпийн хүрэл медалийг луйвардсан хэмээн эсэргүүцээд байгаа юм. Үүнтэй холбогдуулаад саяхан Канад улсаас нэгэн охин өөрийн медалиа Г.Мандахнаранд бэлэглэхийг хүссэн тухай захиа илгээсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл хошин урлагийн "Маск" продакшны зүгээс түүнд "Хүн төрлөхтний эв нэгдэлийн бэлэг тэмдэг болсон ээлжит нэгэн олимп энэ хүрээд дууслаа. Хэдийгээр бид итгэл найдвараа тээлгэн 42 тамирчнаа илгээсэн боловч тэднийг минь хавчиж боож луйвардсаар тэмцээн дууслаа. Монголчууд бид юу байна түүгээрээ л нэг нэгнээ дэмждэг ухаалаг ард түмэн. Эцсийн мөч хүртэл тэмцэж хүрэл медалийн болзол хангасан Г.Мандахнарандаа "МАСК" продакшн оршин тогтнох бүх цаг үед хүссэн үедээ гэр бүлээрээ үнэгүй тоглолт үзэх эрхийг өгье. Залуу минь Риогоос ирэхэд чинь "Эх Орон Инээмсэглэж Байна" гэжээ.
Түүний дараа "Happy veritas" төвийн хамт олон Г.Мандахнаранд насан туршдаа үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх эрх бэлэглэжээ.
Мөн Төв аймгийн Зуунмод хотод өөрийн 2 давхар байшинг цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүдэд зориулж ашиглаж буй түүнийг "Хүчит Чулуут" ХХК-ийн үүсгэн байгуулагчдаас 2 өрөө байраар мялааж байгаа юм байна.
Түүнчлэн "Баян китчен" хуудаснаас түүнд зориулж баярын ширээ, тэмдэглэлт өдрүүдийн бүх төрлийн бялууг 2 жилийн турш хүссэн хэмжээ загвараар үнэ төлбөргүй хийх эрхээр шагнажээ.
Хэдийгээр тамирчин маань олимпийн наадмаас медаль хүртэж чадаагүй ч элэг нэгт Монгол түмэн нь сэтгэлийг бэлгээ барьсаар байна.
Э.Нямцоож
ZuvSongolt.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18831
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих