Анх удаагаа Олимпийн наадамдаа оролцож буй улс – Өмнөд Судан: НҮБ-ын хамгийн залуу улс Өмнөд Судан анхны Олимпийн наадамдаа оролцлоо. Дорнод Африкт, Нил мөрний хөндийд орших Өмнөд Судан улс нь 2011 оны 7 сарын 9-нд Судан улсаас тусгаар тогтнолоо зарласан. Улмаар 5-хан хоногийн дараа НҮБ-ын хамгийн залуу гишүүнээр элсэж байсан Өмнөд Суданчууд Олимпийн наадмын гэр бүлд нэгдлээ. Өмнөд Суданаас Риогийн Олимпийн наадамд хөнгөн атлетикийн төрөлд 3 тамирчин оролцсон.
Анх удаагаа медалиа хүртэж буй улс
- Косово улс: 2008 оны 2 сард Серби улсаас тусгаар тогтнолоо зарласан Косово улс Олимпийн наадмын түүхэн дэх анхны медалиа хүртлээ. Ингэхдээ бүр Олимпийн алтан медаль хүртжээ. НҮБ-ын 193 гишүүн улсын 100 орчим нь Косово улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд ийнхүү анхны Олимпийн наадамдаа амжилттай оролцлоо. Жүдо бөхийн 52 кг-н жинд барилдсан М.Кельменди Косово улсдаа анхны Олимпийн медаль, анхны Олимпийн алтан медалийг авчирлаа.
- Фижи улс: Номхон далайд орших Фижи улс Зуны Олимпийн наадамд 14 дэх удаагаа оролцсон байж Олимпийн анхны медаль, Олимпийн анхны алтан медалиа хүлээн авлаа. Риогийн Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан регбигийн спортын төрөлд Фижи улсын эрэгтэй шигшээ баг амжилттай оролцож түрүүлснээр эх орондоо анхны медалийг авчирлаа. Ингэхдээ бүр Олимпийн алтан медалийг хүртэж байна.
Анх удаагаа Олимпийн алтан медалиа хүртэж буй улс – Вьетнам: Вьетнам улс 1952 оны Хельсинкийн Зуны Олимпийн наадамд анх оролцож байжээ. Тэр цагаас хойш Зуны Олимпийн 15 дахь наадамдаа оролцож Олимпийн анхны алтан медалиа хүртлээ. Тэрбээр Олимпийн наадмаас таэквондо болон хүндийг өргөлтийн төрлөөр медаль хүртэж байсан бөгөөд анх 2000 оны Сиднейн Олимпийн наадамд таэквондогоор мөнгөн медаль хүртэж байжээ. Харин энэ удаа буудлагын спортын тамирчин Хоанг Суан Винь буудлагын төрөлд алт, мөнгөн медаль хүртэж бөгөөд эх орондоо Олимпийн анхны алтан медалийг урт бууны 50 м-н төрөлд авчирлаа.
Анх удаагаа Олимпийн тугийн дор оролцсон тамирчин алтан медаль хүртлээ – Фехайд Аль Дихани: Олимпийн наадамд ОУОХ-ны туган дор оролцох тохиолдол байдаг. Кувейт улсын ҮОХ-ны эрхийг ОУОХ түр түдгэлзүүлээд байгаа учраас Кувейт улсын тамирчин Ф.Аль Дихани ОУОХ-ны туган дор оролцсон. Кувейт залуу Риогийн Олимпийн наадмын тавагт буудлагын төрөлд алтан медаль хүртснээр Олимпийн туган дор оролцож Олимпийн аварга болсон анхны тамирчин болж байна.
Анхны эрэгтэй 200 м-н холимог сэлэлтийн 4 удаагийн аварга – М.Фелпс: АНУ-ын алдарт тамирчин М.Фелпс 4 Олимпийн наадам дарааллан эрэгтэйчүүдийн 200 м-н холимог сэлэлтийн төрөлд Олимпийн аваргын алтан медаль хүртэж байна. Тэрбээр 2004, 2008, 2012 болон 2016 оны Олимпийн наадмын 200 м-н холимог сэлэлтийн төрөлд түрүүлжээ. Энэ бол Олимпийн наадмын усан спортын түүхэн дэх анхны тохиолдол юм.
Анхны эрэгтэй хөнгөн атлетикийн 100, 200 болон 4х100 м-н Олимпийн 3 удаагийн аварга – У.Болт: Ямайка улсын ойрын зайн гүйгч У.Болт Риогийн Олимпийн наадамд нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Тэрбээр Зуны Олимпийн наадамд ойрын зайн буюу 100 м, 200 м болон 4х100 м-н гүйлтийн төрөлд анх удаагаа 3 Олимп дарааллан алтан медаль хүртэж байна.
Анх удаагаа ганцаарчилсан төрлөөр 6 Олимпийн наадмаас медаль хүртлээ – Кимберли Роуд: АНУ-ын буудлагын тамирчин К.Роуд 6 Олимпийн наадам дарааллан медаль хүртлээ. Тэрбээр 1996-Атланта алт, 2000-Сидней хүрэл, 2004-Афин алт, 2008-Бээжин мөнгө, 2012-Лондон алт, 2016-Рио хүрэл медаль хүртэж байна.
Анх удаагаа АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Олимпийн медаль хүртэж чадсангүй – АНУ-ын эмэгтэй шигшээ баг: Олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэйчүүд 1996 оны Атлантагийн Олимпийн наадмаас оролцож эхэлсэн. Тэр цагаас хойш АНУ-ын бүсгүйчүүд 4 алт, 2 мөнгөн медаль хүртэж, нөгөө талаар Олимпийн наадамд тогтмол медаль хүртэж байжээ. Тэгвэл энэ удаа тэд медаль хүртэж чадсангүй.
Анх удаагаа Бразил улс хөлбөмбөгийн Олимпийн аварга боллоо – Бразил улсын эрэгтэй шигшээ баг: Хөлбөмбөгийн "эх орон” гэгддэг Бразил улс хөлбөмбөгийн ДАШТ-нд 5 удаа түрүүлсэн байдаг ч Олимпийн наадмаас медаль авч байгаагүй. Тэрбээр 1984-Лос-Анжелес, 1988-Сөүл, 2012-Лондонгийн Олимпийн наадамд шигшээд шалгарч байсан ч тухай бүртээ хожигдож байсан. Тэгвэл энэ удаа Неймар ба түүний нөхөд Бразил эх орондоо Олимпийн наадмын анхны хөлбөмбөгийн алтан медалийг авчирлаа.
Анх удаагаа ДҮРВЭГСДИЙН баг Олимпийн наадамд оролцлоо: Олимпийн наадмын түүхэнд анх удаагаа дүрвэгсдийн баг оролцлоо. Тэрбээр Өмнөд Судан, Этиоп, БНАрдчилсан Конго болон Сири улсын дүрвэгч тамирчдаас бүрдсэн баг Олимпийн туган дор оролцлоо.
Анхны цэцгийн баглаагүй Олимп: Рио-2016 Зуны Олимпийн наадам тэр чигээрээ байгал, эх дэлхийгээ хайрлах уриан дор явагдсан. Үүнтэй холбоотойгоор Олимпийн наадмын түүхэнд анх удаагаа медалийн шагналын тавцанд гарсан тамирчдад цэцгийн баглааны оронд дурсгалын зүйлс гардуулсан юм.
Анх удаагаа Өмнөд Америкт зохиогдож буй Олимп: Риогийн Олимп анх удаагаа Өмнөд Америкт зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог байлаа. Тэрбээр урьд өмнө нь Өмнөд Америк тивд Зуны Олимпийн наадам зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд харин дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст зохиогдож буй 2 дахь Зуны Олимпийн наадам болж байна.
SSPORT.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих