Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Ганга нуурын 50-иас илүү хувь нь ширгээд байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээлжээ. Долоон сараас хойш тус суманд бороо ороогүй, хэт халалтаас болж ууршилт их явагдсан, элсний нүүдэл болон их хэмжээний лагтай байгаа зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлсөн байна.
Мөн мал ундны усгүй болсон учир ойр орчмын малчид Ганга нууранд малаа оруулах явдал ихэсчээ.
Ганга нуурт 21 булаг цутгадгаас ихэнх нь ширгэсэн гэнэ. Өнгөрсөн жил тус 21 булгаас зөвхөн 11 булаг нь тоологдсон бөгөөд аймгийн удирдлагууд Ганга нуурыг судлах, хамгаалах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийн эхний судалгаагаар нуурын ёроолд 70 см орчим лаг байгаа аж.
Лагийг доош ухахад ус хэвийн ундарч байна гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ нуур болон далайн ёроолын лагийг хамаагүй авч болдоггүй гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих