Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцээд 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр батлан гаргасан.
Хууль батлагдсанаар улсаас хариуцдаг байсан 0-18 насны хүүхэд төдийгүй оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлөхөөр болж, сард 1920 төгрөг буюу жилд 23040 төгрөг төлөх болсон бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид сард 3840 төгрөг буюу жилд 46080 төгрөг төлж буй юм.
ЭМД нь:
- заавал
- сайн дурын гэсэн 2 төрөлтэй байдаг. ЭМД-ын тухай хуулиар Монгол улсын иргэн ЭМД-д заавал даатгуулах ёстой. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй.
Заавал даатгалд үзүүлэх тусламж үйлчилгээнээс нэмэлт үйлчилгээг авахыг хүсвэл сайн дурын даатгалд хамрагдаж болно. Сайн дурын даатгалыг зөвшөөрөгдсөн төрийн өмчийн бус даатгалын байгууллага эрхлэн явуулна.
ЭМД төлснөөр бид эрх эдлэх вэ?
- Эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах
- ЭМД-ийн 9-р зүйлд заагдсан тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийлгэх
- ЭМД-тай гэрээ хийгдсэн хувийн хэвшлийн эмнэлгүүд болон улсын эмнэлгээс өөрөө сонгож дээрх үйлчилгээг авах
- ЭМД-ын талаар мэдээлэл авах
- Өөрөө бэлнээр төлсөн баримтыг эмнэлгийн тусламж үзүүлсэн байгууллагаас гаргуулах
- ЭМД-тай холбоотой гомдол гаргах, шийдвэрлүүлэх
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр тухайн жилийн хязгаараас хэтэрвэл гэр бүлийн өөр нэг даатгуулагчийн зөвшөөрснөөр түүний зардлаас нэг удаа шилжүүлэн тооцуулах
- Илүү төлсөн ЭМД-ын шимтгэлийг эргүүлэн авах эсвэл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах эрхтэй.
- Та ЭМД төлдөг л бол, Улсын болон хувийн эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлж болно гэсэн үг.
- Гэр бүлийнхээ гишүүний даатгалыг 1 удаа шилжүүлэн ашиглах эрхтэй.
Тэгвэл ямар ямар үйлчилгээг авах боломжтой вэ?
Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1848000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй:
- ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна.
Урамшууллын нөхцөлийг хангасан бол харъяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж, хүсэлтээ гаргаж болно.
- Хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн, хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгуулагчид ТУХАЙН ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГА бүрэн нөхөн олгох үүрэгтэй.
Боломжоо алдалгүй ашиглаж, эрүүл мэнддээ анхаарцгаая!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих