Аймгийн төр, нутгийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
НЭГ: Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1.1.Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг орон нутагтаа хүлээн авах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг томилогдон ажилдаа ороод байна. 2016 оны 9 дүгээр сарын 4-нд Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайдаа угтан авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ бол Дорнодчууд бидний бахархалт үйл явдал учраас байгууллага, ААН-үүд дэмжиж идэвхтэй оролцох,
1.2.Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 322 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд холбогдох агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, аливаа хүндрэл бэрхшээл гарахгүй байх тал дээр анхаарч зохион байгуулж ажиллах,
1.3.Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс, үдийн цай хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, дотоод мониторинг хийх, дэмжлэг өгч ажиллахыг Худалдан авах ажиллагааны албанд,
1.4.Ойжуулалтын явц, хэрэглээний модны нөөцийг газар дээр нь очиж тогтоох, айл өрх, аж ахуйн нэгжид байгаа тарьцны судалгаа гаргаж цаашид ямар бодлого барих талаар санал танилцуулах, сум дундын ойн ангийн үйл ажиллагаанд дэмжин туслах ажлын хэсэг ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт,
1.5.Эцэг эхчүүд, багш ажилчдаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Баян-Уул сумын сургуулийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын явцыг үзэх, дэмжин туслах ажлын хэсэг гарган ажиллахыг Боловсрол, соёлын газарт,
1.6.Аймгийн удирдлагын зүгээс 2016 оны эхний хагас жилд зохион байгуулж эхэлсэн сумдын удирдлагуудтай хийдэг цахим хурлыг сар бүр тогтмол зохион байгуулж хэвшүүлэхийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих