УИХ-ын гишүүн асан Г.Уянга Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрээр
"Арилжааны банкуудын зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүү тодорхойлж
байгаа учраас зээлийн хүү улам өндөрсөнө. Энэ бол санхүүгийн утгаараа
банкууд зээл олгохгүй л гэсэн үг. Харин мөнгөө төв банкны үнэт цаас
болгож хувиргана. Бодлого талаасаа зах зээлд нийлүүлж буй зээлийг
бодлогын хүүгээр дамжуулж хязгаарлаад төгрөгийн нийлүүлэлтийг багасгаж,
энэ хомсдолоор боомилж зах зээл дэх төгрөг долларын харьцааг ойртуулж
ханшийн уналтыг зогсоох гэдэг уламжлалт арга. Гэхдээ бодлогын хүү өөрөө
15 хувийн инфляци. Нөгөө талаас Монголбанк валютын нөөцөө гөвчихсөн. Эд
нар л дөнгөж сая үүнийг мэдэгчийн дүр эсгээд байгаа болохоос аль эртийн
гөвчихсөн юм шүү дээ. Төгрөгийн нийлүүлэлтийг яаж ч буулгасан доллар нь
байхгүй бол яаж инфляци зогсох юм бэ. Сангийн сайд, Төв банкны
ерөнхийлөгч хоёр үүнийгээ тайлбарлаасай.
Одоо л МАН-ынхан нийтээрээ нус нулимстайгаа холилдоод санхүүгийн
уутыг эргүүлээд гөвчихсөн байж гэж гоншгонолдож гэнэ. Би бүр гурван
жилийн өмнө асуудлыг сөхөж, Төв банкны Еренхийлөгчийг огцруулах
шаардлага тавьчихаад байхад МАН-ын бүлгийнхэн хуруугаа ч хөдөлгөөгүй.
Үйлийн үрээ эдэлнэ ээ гэж энэ байх. Эсвэл ингүүлэх л гэж байлгаад байсан
юм уу.
Яг энэ шийдвэрийн дараа Монголд эдийн засгийн хямрал бодит байдал
болох дүр зураг харагдаж байна. Хэдий улиг болсон ч давтахаас яахав,
1929 оны хямрал яг ингэж эхэлсэн. Хямралын шалтгаан энгийн. Зах зээлд
эргэж байгаа мөнгөний гуравны нэгийг шууд татахаар эдийн засгийн цусны
эргэлт зогсоод шоконд орчихдог. Ингээд нуралт, сүйрэл эхэлнэ дээ. Бас
1998 оны Азийн санхүүгийн хямралтай төстэй хам шинж бий болсон.
Барилгын салбарт асар их мөнгө түгжчихсэн, зах зээлд мөнгө
нийлүүлэхгүй бол энэ их барилгын фонд эдийн засгийг татаад унагачихна.
Яг үүнтэй зэрэгцээд Рио Тинто, Сентерра мэт нь ёстой увайгүй шулна. Энэ
бол дөнгөж сая өнгөрсөн сонгуулиар хийсэн бидний сонголт. М.Фрийдманы
"Хувь заяаны сонголт” гэж нэрлэсэн ном бол яг үүний тухай л даа. 1929
оны хямралыг шинжилсэн өгүүлэлд нь яг энэ талаар бичсэн байдаг. Энэ чинь
хүн бүхний мэддэг зүй тогтол биз дээ.
Дээр нь Засгийн газар ОУВС-гийн заавраар хөдөлж эхэллээ. Манай
Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа энэ бүх алхам бол "Stand by”
хөтөлбөрийн стандарт. Харахад Засгийн газар "Стэнд бай” хөтөлбөрийг
ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. "Ингэх байсан юм бол
МАН-ыг сонгох хэрэггүй байсан. МАН л хямралаас гаргана гэж амласан, бид
ч найдсан учраас 65-ыг сонгосон” гээд л эхэлнэ биз дээ. Гэтэл бүх эрх
мэдлээ ОУВС-д тавиад туучихвал МАН баларна. "Стэнд бай”-д оруулахыг хэн ч
чадна. Тиймээс өөрсдөө ОУВС-гийн дүрд тоглох хувилбарыг сонгож, тэгмэгц
ОУВС-ийн суурин төлөөлөгч ирж учир зүггүй Сангийн сайдыг магтаж байна.
Хүүхэлдэй тоглуулагч хүүхэлдэйгээ өхөөрдөж байгаа нь тэр. Хямрал
хурцадвал харин тэд Монголын Засгийн газар өөрсдөө бие дааж ажилласан
учраас энэ хэдэн хоньчин буруу ажиллаад зуданд нэрвэгдчихлээ гээд сууж
байх биз. Харин ард түмэн "мэргэжлийн бус” учраас Б.Чойжилсүрэн,
Ж.Эрдэнэбат хоёрын гэдсийг дүүртэл хараагаад үлдэнэ. Ерөнхийлөгчийн
сонгуулиар бараг л тэр хоёр лүд бармыг зольж солино гэсээр ялна гэж
тооцож байгаа биз” гэжээ.
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18851
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих